Categories
news-feed

​ONE COMMUNITY ТӨСӨЛ "НЭГ ХОРОМ" ХӨДӨЛГӨӨН ХААЛТ

ONE COMMUNITY төсөл Нэг хором хөдөлгөөн хаалтJCI Монгол ТББ, ЦЕГ-тай хамтран 2018 оноос хэрэгжүүлж буй ONE COMMUNITY төслийн хүрээнд 2019 онд 4 том аян, хөдөлгөөнийг явуулахаар төлөвлөсний эхний аян хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт…

ONE COMMUNITY төсөл "Нэг хором" хөдөлгөөн хаалт

JCI Монгол ТББ, ЦЕГ-тай хамтран 2018 оноос хэрэгжүүлж буй ONE COMMUNITY төслийн хүрээнд 2019 онд 4 том аян, хөдөлгөөнийг явуулахаар төлөвлөсний эхний аян хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн билээ.

2019.03.29-ны энэ өдөр UB Palace их танхимд Нийслэлийн хэмжээн дэх сургуулиудын төгсөх ангийн Монгол улсын ирээдүй болсон 3600 гаруй сурагчдад "НЭГ ХОРОМ" хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сүүлийн 5 жилийн судалгаагаар цагдаагийн байгууллагад жилд дунджаар 30 орчим мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нийт гэмт хэргийн 30 хувийг эзэлж байна. "Нэг хором" хөдөлгөөн эхэлснээс 1 сарын хугацаанд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт улс орон даяар урьд байгаагүйгээр 30 хувь буурсан үзүүлэлттэй байна.

ONE COMMUNITY төслийн хүрээнд 2019 оны 04-р сарын 01-нээс "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг" аяныг 1 сарын хугацаатай улс орон даяар эхлүүлэх юм.

JCI Монгол байгууллагын байгууллагын малгай төсөл болох "One Community”-ыг амжилттай хэрэгжүүлж буй JCI Капитал салбар байгууллагын залуустаа талархал илэрхийлж амжилт хүсье.

#Ухаалаг_залуус_амьдрал_авардаг #НэгХором #1хором #JCICapital

INSPIRE POSITIVE CHANGE.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *