JCI Улаанбаатар

JCI Дархан салбар байгууллага нь JCI Монгол Үндэсний байгууллагын орон нутаг дах хамгийн анхны салбар байгууллага болно. 1996 онд УИХ-ын гишүүн асан М.Чимэдцэрэнгийн үүсгэл санаачлагаар Монголын Залуу Үе танхимын Дархан дахь салбар нэртэйгээр байгуулагдсан түүхтэй.
JCI Дархан салбар байгууллагыг удирдан ажилласан үе үеийн Ерөнхийлөгчид:
Алсын хараа Идэвхтэй, залуу иргэдийн дэлхийд тэргүүлэгч сүлжээ байх
Эрхэм зорилго Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох
Итгэл үнэмшил Итгэл үнэмшил хүний амьдралыг утга учир, зорилготой болгоно гэдэгт Ахан дүүсийн барилдлага улс үндэстний хилийг даван гарна гэдэгт Эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтооно гэдэгт Хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төртэй байна гэдэгт Энэ ертөнцийн эрхэм баялаг хүний мөн чанарт оршино гэдэгт Хүн төрөлхтөний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт БИД ИТГЭДЭГ.
JCI БАЙГУУЛЛАГА JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохын хувьд НҮБ-ын ЮНИСЕФ, ЮНЕСКО-н үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцож,дэлхийн хэмжээнд танигдсан олон улсын байгууллага болтлоо өргөжжээ. Өнөөдрийн байдлаар 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200.000 идэвхтэй, 1.000.000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэжээ. Дэлхийн JCI нь ICC /Олон Улсын Худалдааны Танхим/, Удирдлага Хөгжлийн Оюутны Холбоо, РАНО /Пан Азийн болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /CONGO /Төрийн бус байгууллагуудын чуулган/, YBI /Олон улсын залуу бизнесмэнүүдийн холбоо/, НҮБ, Интер-Америкийн сан зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай хамтран идэвтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
JCI – ийн ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ JCI-г залуу хүмүүст өргөн боломж олгодог байгууллага гэж ойлгож болох бөгөөд гишүүн болсоноор бид өөрт болон нийгэмд юу шаардлагатайг олж мэдэхээс гадна өөрсдийн үйл ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийг хувь хүний, хамт олны, олон улсын ба бизнесийн хүрээнд ашиглаж болох юм.JCI-нь байгуулагдсан цагаасаа Бизнес, Хамтын ажиллагаа, Олон нийт, Хувь хүн, Удирдлага гэсэн таван салбарт үйл ажиллагаагаа чиглүүлэн үүнийгээ залуучуудад олгож буй таван боломж гэж үзэж байсан юм.1999 онд Францын Канн хотод чуулсан JCI-н 54-р чуулганаар “удирдлага ” гэсэн тав дахь салбарыг бусад бүх боломжийг үүсгэн бий болгох, хэрэгжүүлэхэд зайлшгүй хэрэглэгдэх тул тусдаа бие даасан хэлбэрээр байх шаардлагаүй хэмээн үзэж хассан байна.
Бизнес: JCI нь Дэлхийн болон Үндэсний чуулган,сургалт уулзалтуудыг зохион байгуулах замаар гишүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг дэлхийн пүүс, компаниудад айлчилж туршлага солилцох, энэ чиглэлийн сургалт семинарт оролцох боломжоор хангадаг.
Гадаад харилцаа: Олон улсын чуулга уулзалт, сургалт, академи болон үндэсний байгууллагуудын хамтарсан төслөөр дамжуулан орон орны залуучуудтай нөхөрлөх, үзэл бодлоо соллилцох, дэлхийн бусад орны соёл, ёс заншилтай танилцахын зэрэгцээ дэлхий нийтийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц, боломжийг хамтдаа эрэлхийлэх, гар бие оролцох боломжоор гишүүдээ хангадаг.
Олон нийт: Гишүүддээ нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг олгодог.JCI-н шугамаар тухайн улс үндэстнийхээ хөгжилд хувь нэмэр болохуйц олон төрлийн төслүүд жил бүр хэрэгжиж байна.Үүнд : Шинэ зуунд хүрэх гүүр, Залуучууд ба Хүүхэд, Энхтайван, Тогтвортой хөгжил гэх мэт хөтөлбөрүүд нь эдийн засгийн байдлыг сайжруулах, хүрээлэн буй орчин, хүүхдийн хөгжил хамгаалал зэрэг нийгмийн эмзэг асуудлуудад чиглэгдэн дорвитой үр нөлөө үзүүлсээр иржээ.
Хувь хүн: Залуучуудын хүсэл мөрөөдөл,ирээдүйд итгэх итгэл, чөлөөт, бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн гадаад дотоодын олон сургалт семинар, нөхөрсөг уулзалт, чуулганыг зохион байгуулах замаар хувь хүнийг хөгжүүлэн төлөвшүүлж, ингэснээрээ нийгэмдээ ч эерэг хувь нэмэр оруулдаг.Мөн JCI-н сургалтын институтын тусгай хөтөлбөрт гишүүдийг хамруулсанаар байгууллага хамт олныг олон улсын төвшинд удирдан зохион байгуулах чадвартай залуу удирдагчдыг бэлтгэдэг.
2003 оны 10-р сарын 18-ны өдөр С.Эрдэнэ, Ц.Түвшинбаяр, Д.Сүрэнчимэг нарын итгэл, зүтгэлээр нэгдсэн 26 гишүүн Жэй Си Ай Улаанбаатар Централ Салбар байгууллагыг байгуулжээ. Анх салбар байгуулахад Ulaanbaatar West, East гэх зэрэг олон нэр дэвшүүлж байсан ч үүсгэн байгуулагчид маань алсын хараагаа нийгмийн бүхий л салбарт “Жинхэнэ төгс хүчирхэг манлайлал” гэж тодорхойлсон учир ЦЕНТРАЛ буюу шилдгүүдийн төв, татах хүч байх гэсэн утгаар, нөгөө талаас нийслэл хотынхоо нэрийг заавал авч явах ёстой хэмээн JCI Улаанбаатар Централ нэрийг сонгосон ба “Улаанбаатар Централ” нэрийг хадгалж үлдэхийн тулд олон эсэргүүцлийг даван гарсан гэдэг.
Манай Салбар байгууллага байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын нийгмийн урдаа барьдаг залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн томоохон цул хүч байсан бөгөөд тухайн үед бид, ийм түвшний залуучуудад ямар сургалт хэрэгтэй байх вэ дээ хэмээн хошигнон ярилцдаг байлаа. Харин “Хүн насан туршдаа, бие биенээ ойлголцсон түвшинд суралцах нь хамгийн чухал байдаг” гэсэн 2006 оны Ерөнхийлөгч Ч.Бямбаагийн хэлсэн үгэнд JCI-ийн, тэр дундаа Та бидний бахархал болсон JCI УБ Централ салбар байгууллагын маань мөн чанар оршиж буй.
Тус салбар байгууллагаас бидний эрхэмлэн хүндэтгэж явдаг С.Эрдэнэ, П.Батсайхан, Г.Гантулга, С.Сайнбат нарын дөрвөн Үндэсний Ерөнхийлөгч, Ц.Түвшинбаяр, Д.Сүрэнчимэг, Ц.Гүндэгмаа нарын 25 JCI Сенатор төрөн гарсан нь өнөөгийн гишүүд та бидний төдийгүй ирээдүйн мянга мянган гишүүдийн маань манлайлах замналын эхлэлийг нэгэнт тавьжээ.
JCI УБ Централ салбар байгууллагын маань үе үеийн гишүүдийн санаачилга, хөдөлмөрийн үр дүнд хүүхэд залуус, нийгэмд хандсан, мөн ирээдүйн JCI-ийн гишүүдийг бэлтгэх, тусламж дэмжлэг нэн шаардлагатай хүүхдүүдэд боломж олгох “Нярай хүүхдийн өлгий”, “Зүү”, “Батарей”, “Компьютер”, “Тулгын гурван чулуу”, “JCI Business Directory”, “School Zone”, “Wanpaku Sumo” зэрэг 50 гаруй төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний дотор “Үндэс Нэгтэй Цэцэгс” төсөл маань 2011 оны Ази Номхон Далайн Бүсийн Чуулганаас "Local organization - Best Youth Activities Program" буюу "Салбар байгууллагын төрөл – Хүүхэд Залуучуудад зориулсан шилдэг төсөл" шагналыг хүртсэн нь JCI Монгол байгууллагын түүхэнд ASPAC-аас авсан анхны шагнал юм. Түүнчлэн бид JCI-ийн олон улсын болон Үндэсний хэмжээний 130 гаруй арга хэмжээнд цаг үргэлж манлайлан оролцож АСПАК-ийн 3 удаагийн Mongolian Night, Үндэсний 2 удаагийн чуулган, Ерөнхийлөгчийн нэрэмжит 2 удаагийн академи зэрэг Үндэсний байгууллагын хэмжээний томоохон ажлуудыг хүлээн авч амжилттай зохион байгуулж ирсэн.
Манай салбар байгууллага байгуулагдсанаас хойшхи 10 гаруй жилийн хугацаанд JCI Монгол байгууллагын хэмжээний уралдаан тэмцээн, арга хэмжээнүүдээс 20 гаруй шагнал, медаль авч 2 удаа шилдэг салбар байгууллагаар шалгарсан ба Дэлхийн JCI-аас Үндэсний шилдэг Ерөнхийлөгч, ASPAC-аас “Хүүхэд залууст хандсан шилдэг төсөл” зэрэг томоохон шагналуудыг эх орондоо анх удаа авчирсан нь манай ажил хэрэгч гишүүдийн эв нэгдэл, ойлголцол, нөхөрлөлийн үр дүн, Централчууд бидний бахархал юм.
Тайваны Тайпэй хотноо явагдсан Ази Номхон Далайн Бүсийн Чуулганы үеэр хамгийн анхны Mongolian Night арга хэмжээ, ASPAC-ийн үеэр Монгол улсаа төлөөлөн тависан анхны илтгэл, “JCI Монголын Үндэсний Чуулгануудын түүхэн хуудас” нэртэй үзэсгэлэн, JCI Монголын түүхэнд гишүүдийн хамтран бүтээсэн анхны ном, JCI Монгол Өдөрлөгийг санаачилсан, JCI Монголын Үндэсний Чуулганыг Төрийн Ордонд ёслол төгөлдөр зохион байгуулсан гээд анхны бөгөөд хамгийн тодотголтой олон үйлсийг үе үеийн Централчууд бүтээсэн нь бидний амжилт,бахархах түүх юм.
JCI-ийн бидэнд олгодог нэгэн гайхалтай сайхан зүйл бол эгч дүүсийн барилдлага байдаг. Эрдэнэт салбар байгууллага манай салбарыг байгуулагдах түүхэн цаг мөчид үнэнч анд нөхөр, зөвлөгч нь байсан учраас бүхий л хугацаанд манай хоёр салбар салшгүй бат бөх найрамдал, нөхөрлөл, эгч дүүсийн халуун дотно харилцаатай явсаар ирсэн. Харин 2006 оноос эхлэн JCI Jeju буюу Солонгосын хамгийн хүчтэй салбартай эгч дүүсийн харилцаа тогтоож хамтдаа нийгэмд төдийгүй гишүүдийнхээ хамтын ажиллагааг хөгжүүлэх “Зүү” төслийг хэрэгжүүлж байсан ба одоогоор “Бадминтон” болон “Jeju оймс” төслүүдийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн бид 2014 онд JCI Токио Салбар байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, энэхүү хамтын ажиллагааныхаа эхлэл болгож “Wanpaku Sumo 2014” Сумо бөхийн Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хамтдаа амжилттай зохион байгуулсан бол 2015 оны 2-р сарын 7-ны өдөр ОХУ-ын JCI Старс Салбар байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж Салбар байгууллагынхаа түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм.
JCI Монголын 2006 оны Ерөнхийлөгч, JCI УБ Централ салбар байгууллагын 2004 оны Ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч С.Эрдэнийн хэлж байсан “Цаг хугацаа хамгийн сайн шалгуур гэлцдэг. Гэхдээ манай Салбар байгууллагын хувьд хамгийн том шалгуур бол цаг хугацаа төдийгүй хамтын ажиллагаа байсан юм” хэмээх энэ сайхан үг одоо ч хүчин төгөлдөр байгааг та бид харж бас мэдэрч байна.
Бахархах түүхтэй салбар байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж явахын ерөөлийг 2007 оны Дэлхийн шилдэг Үндэсний Ерөнхийлөгч П.Батсайханы “Жэй Сигээс зохион байгуулж байгаа ажил бүхэнд оролц. Тэр үед чамд үр шим нь ирэх болно” хэмээх агуулга дүүрэн үгийн хамт нийт гишүүд та бүхэндээ дэвшүүлье.
ЭРХЭМ ЗОРИЛГО: Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох
АЛСЫН ХАРАА: Идэвхтэй, залуу иргэдийн дэлхийд тэргүүлэгч сүлжээ байх
JCI байгууллагын ИТГЭЛ ҮНЭМШИЛ:
Итгэл үнэмшил хүний амьдралыг утга учир, зорилготой болгоно гэдэгт
Ахан дүүсийн барилдлага улс үндэстний хилийг даван гарна гэдэгт
Эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтооно гэдэгт
Хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төртэй байна гэдэгт
Энэ ертөнцийн эрхэм баялаг хүний мөн чанарт оршино гэдэгт
Хүн төрөлхтний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт БИД ИТГЭДЭГ.
JCI Лидер салбар байгууллагын үе үеийн Ерөнхийлөгчид:
Гишүүдийн тоо: 101
Сенаторын тоо: 14
Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр:
JCI Chairman салбар байгууллага нь Б.Батзаяа, Ц.Баатарбилэг, Д.Амарбаясгалан нарын санаачлагаар 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 81 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Бид нийгэмд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна дотоод үйл ажиллагаа, удирдлагын бодлогоороо дамжуулан гишүүдийнхээ сургалт хөгжил, бизнесийн хамтын ажиллагаа, түншлэлийг нэмэгдүүлэхэд чиглэн ажилладаг. JCI Chairman салбар байгууллага 2009, 2012, 2013 онуудад JCI Монгол байгууллагын шилдэг салбараар шалгарсан бөгөөд 2016 онд Тайваньд болсон JCI байгууллагын Зүүн Азийн бүсийн чуулганаар “Эх нялхасын эндэгдлийг бууруулах төсөл”-өөрөө “Шилдэг төсөл” шагналыг тус тус хүртсэн билээ.
JCI CHAIRMAN САЛБАР БАЙГУУЛЛАГЫГ УДИРДАЖ БАЙСАН ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД
2009 он Б.Батзаяа / JCI Монгол байгууллагын 2011 оны Үндэсний Ерөнхийлөгч/
2010 он Ц.Баатарбилэг / JCI Монгол байгууллагын 2013 оны Үндэсний Ерөнхийлөгч/
2011 он Б.Даваадорж
2012 он Д.Амарбаясгалан
2013 он Д.Дэмбэрэл
2014 он М.Батбаяр /JCI Монгол байгууллагын 2017 оны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч/
2015 он Д.Ганхуяг
2016 он Ё.Баатарбилэг /УИХ-ын гишүүн/
2017 он Ү.Энхтайван
JCI CHAIRMAN САЛБАР БАЙГУУЛЛАГЫН 2017 ОНЫ ЗОРИЛГО
IMPACT - Салбар байгууллагын төслүүдийг нийгэмд хүргэснээр идэвхтэй залуу иргэдийг өөрсдийн байгаа орчиндоо эерэг өөрчлөлтийг бий болгоход уриалах.
MOTIVATE - Гишүүдийн шинэ чадваруудыг хөгжүүлснээр илүү эерэг нөлөөллийг нийгэмд бий болгох.
INVEST - Залуу идэвхтэй иргэдийг урамшуулах, хөгжүүлэх, нийгмийн асуудлыг шийдэлцэхэд шаардлагатай санхүүжилт, санг бий болгох.
COLLABORATE - Залуу идэвхтэй иргэдийг хөгжих, нийгмийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах боломжоор хангах тогтвортой үйл ажиллагаа бүхий байгууллага гэдгийг нийгэмд таниулах.
CONNECT - Хийгдэж буй хөтөлбөр, арга хэмжээнүүдийн зорилго, үр дүнг харилцагч, хүртэгч, нийгэмд тухай бүр нь таниулна.
Дэлхийн глобал асуудлын нэг болох уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн дулаарлын эсрэг байгаль орчноо хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулах нийгмийн хариуцлагын үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготой JCI Эко салбар байгууллага нь эерэг нөлөөллийг үзүүлэх эрхэм зорилго бүхий JCI Монгол байгууллагын нөлөөг Экологийн салбарт илүү хандуулахаар, мөн дуу хоолой, үйлдэлд нь хүч нэмэх зорилго тавин үйл ажиллагаагаа явуулдаг билээ.
ECO IMPACT! JCI Монголын анд найз нараа
Үүсгэн байгуулагдсан он: 2013 он
Салбар байгууллагын чиглэл: Боловсрол
2017 оны Ерөнхийлөгч: Г.Батбилэг
2017 оны Дэд Ерөнхийлөгч: В.Баярмагнай
Гишүүдийн тоо: 51
Гаргасан амжилт: