Categories
news-feed news-highlight

2025 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗҮҮСГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛ БОЛОН ТАТВАРЫН БАЯР

Эрхэм хүндэт JCI Гранд салар байгууллагын гишүүдээ, юуны өмнө энэ хүндтэй албыг надад итгэн хүлээлгэсэн та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Бид бүгд нэгэн зорилгын төлөө нэгдэн, илүү сайн ирээдүйг бүтээхийн төлөө хичээн зүтгэдэг хүчирхэг хамт олон билээ. Энэ гайхалтай байгууллагын гишүүн байх, цаашлаад удирдан чиглүүлэх хариуцлагатай үүргийг авах нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.
2025 он бидний хувьд онцгой жил байх болно. Энэ жил JCI байгууллагын 110 жилийн ой тохиож байгаагийн сацуу Ази Номхон далайн бүсийн Чуулган Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Мөн манай JCI Гранд салбар маань 111 гишүүнтэй болж, улам өргөжин тэлж байгааг тэмдэглэхэд таатай байна.
Бидний өнгө төрхийг энэ жил дөрвөн навчтай клевер илэрхийлэх бөгөөд энэ нь аз, амжилт, эв нэгдэл, хөгжлийн билэгдэл юм.
Энэхүү жилд бид дараах зорилтуудаа биелүүлэхээр зорьж байна:
• Гишүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа: Бид хамт олны дуу хоолойг сонсож, гишүүдийнхээ хөгжилд илүү их анхаарал хандуулах болно.
• Шинэ төслүүдийг хэрэгжүүлэх: Инновацлаг санаачилгуудыг дэмжиж, нийгэмд бодит өөрчлөлт авчрахуйц төслүүдийг эхлүүлэхэд төвлөрнө.
2025 он бидэнд олон сорилт, боломжууд тохионо гэдэгт итгэлтэй байна. Харин бид бүгд хамтдаа хичээвэл ямар ч өндөрлөгт хүрч чадна гэдэгт итгэж байна. Та бүхний итгэл, дэмжлэгээр би энэ албыг нэр төртэй, хариуцлагатайгаар гүйцэтгэх болно. Та бүхний хамтын зүтгэл биднийг улам илүү хүчирхэгжүүлж, хөгжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.

Хамтдаа, Хүчтэй!

Categories
news-feed news-highlight projects

Eco Хөтөлбөр

Хойч үедээ бид юу өвлүүлж байна вэ?

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хохирлыг хамгийн их мэдрэх хүмүүс бол бидний ирээдүй хойч үе. Өнөөдөр бидний хариуцлагагүй үйлдэл тэдэнд байгаль орчны асуудалтай тэмцэх хүнд ачааг үлдээж байна. 

Монголчууд "Хүн болох багаасаа" гэж ярьдагчлан хүүхдүүддээ байгальд ээлтэй амьдралын хэв маягийг багаас нь зааж, эх дэлхийгээ хайрлах сэтгэлийг суулгах зорилгоор “Эко Сурагч” төсөл нь байгаль орчны мэдлэгийг түгээж, сурагчдын өдөр тутмын амьдралд эко дадал хэвшүүлэхээр санаачлан хэрэгжүүлэх гэж байна. 

Гараа угаахад минутанд 10 литр ус зарцуулагддаг бол угаалтуурт хуримтлуулахад зөвхөн 3 литр ус зарцуулагдана. Энгийн энэ мэт дадал нь 7.3 тонн ус хэмнэх боломжтой. Хэрвээ бүх хүн өдөрт 10 литр ус хэмнэх бол энэ нь 15 сая тонн нүүрсхүчлийн хийгийн ялгарлыг багасгах боломжтой. 

Хэрэглээгүй гэрлийг унтраах дадлыг хэвшүүлснээр жилд нэг айл 30 киловатт-цаг цахилгаан хэмнэж, хүлэмжийн хийг бууруулах боломжтой. Энгийн нэг гэрийн гэрэлтүүлгийг зөв ашиглаж, бүх айл нэгэн зэрэг энэ дадлыг хэрэгжүүлвэл 200,000 тонн нүүрсхүчлийн хийг үүсгэхгүй байж чадна.

Мөн дахин боловсруулалт хийх нь хэрэгцээгүй зүйлсийг худалдан авахаас зайлсхийж чадна.

Сэргээгдэх эрчим хүч ашиглах дадал буюу ганцхан нарны хавтан нэмэх нь нэг айлын цахилгааны төлбөрийг 10%-иар бууруулж, ойролцоогоор 100 кг нүүрсхүчлийн хийг урьдчилан сэргийлэхэд тусална. Энэ нь зөвхөн нэг айлын хувьд ч биш, улс орон даяар бодоход асар том хэмжээнд нөлөөлж чадна. Иймээс бидний өдөр тутмын жижиг үйлдлүүд, ус хэмнэх дадал нь зөвхөн байгальд биш, амьдралын чанарт ч эерэг нөлөө үзүүлэх болно.

Хойч үедээ байгальтайгаа хэрхэн дасан зохицон амьдрахыг сургаснаар тэдний сэтгэлгээ, амьдралын хэв маяг бүгдийг өөрчилнө.

Хайр, хариуцлагыг өвлүүлцгээе!