Categories
news-feed news-highlight

2025 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗҮҮСГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛ БОЛОН ТАТВАРЫН БАЯР

Эрхэм хүндэт JCI Гранд салар байгууллагын гишүүдээ, юуны өмнө энэ хүндтэй албыг надад итгэн хүлээлгэсэн та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Бид бүгд нэгэн зорилгын төлөө нэгдэн, илүү сайн ирээдүйг бүтээхийн төлөө хичээн зүтгэдэг хүчирхэг хамт олон билээ. Энэ гайхалтай байгууллагын гишүүн байх, цаашлаад удирдан чиглүүлэх хариуцлагатай үүргийг авах нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.
2025 он бидний хувьд онцгой жил байх болно. Энэ жил JCI байгууллагын 110 жилийн ой тохиож байгаагийн сацуу Ази Номхон далайн бүсийн Чуулган Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Мөн манай JCI Гранд салбар маань 111 гишүүнтэй болж, улам өргөжин тэлж байгааг тэмдэглэхэд таатай байна.
Бидний өнгө төрхийг энэ жил дөрвөн навчтай клевер илэрхийлэх бөгөөд энэ нь аз, амжилт, эв нэгдэл, хөгжлийн билэгдэл юм.
Энэхүү жилд бид дараах зорилтуудаа биелүүлэхээр зорьж байна:
• Гишүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа: Бид хамт олны дуу хоолойг сонсож, гишүүдийнхээ хөгжилд илүү их анхаарал хандуулах болно.
• Шинэ төслүүдийг хэрэгжүүлэх: Инновацлаг санаачилгуудыг дэмжиж, нийгэмд бодит өөрчлөлт авчрахуйц төслүүдийг эхлүүлэхэд төвлөрнө.
2025 он бидэнд олон сорилт, боломжууд тохионо гэдэгт итгэлтэй байна. Харин бид бүгд хамтдаа хичээвэл ямар ч өндөрлөгт хүрч чадна гэдэгт итгэж байна. Та бүхний итгэл, дэмжлэгээр би энэ албыг нэр төртэй, хариуцлагатайгаар гүйцэтгэх болно. Та бүхний хамтын зүтгэл биднийг улам илүү хүчирхэгжүүлж, хөгжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.

Хамтдаа, Хүчтэй!

Categories
news-feed news-highlight projects

Eco Хөтөлбөр

Хойч үедээ бид юу өвлүүлж байна вэ?

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хохирлыг хамгийн их мэдрэх хүмүүс бол бидний ирээдүй хойч үе. Өнөөдөр бидний хариуцлагагүй үйлдэл тэдэнд байгаль орчны асуудалтай тэмцэх хүнд ачааг үлдээж байна. 

Монголчууд "Хүн болох багаасаа" гэж ярьдагчлан хүүхдүүддээ байгальд ээлтэй амьдралын хэв маягийг багаас нь зааж, эх дэлхийгээ хайрлах сэтгэлийг суулгах зорилгоор “Эко Сурагч” төсөл нь байгаль орчны мэдлэгийг түгээж, сурагчдын өдөр тутмын амьдралд эко дадал хэвшүүлэхээр санаачлан хэрэгжүүлэх гэж байна. 

Гараа угаахад минутанд 10 литр ус зарцуулагддаг бол угаалтуурт хуримтлуулахад зөвхөн 3 литр ус зарцуулагдана. Энгийн энэ мэт дадал нь 7.3 тонн ус хэмнэх боломжтой. Хэрвээ бүх хүн өдөрт 10 литр ус хэмнэх бол энэ нь 15 сая тонн нүүрсхүчлийн хийгийн ялгарлыг багасгах боломжтой. 

Хэрэглээгүй гэрлийг унтраах дадлыг хэвшүүлснээр жилд нэг айл 30 киловатт-цаг цахилгаан хэмнэж, хүлэмжийн хийг бууруулах боломжтой. Энгийн нэг гэрийн гэрэлтүүлгийг зөв ашиглаж, бүх айл нэгэн зэрэг энэ дадлыг хэрэгжүүлвэл 200,000 тонн нүүрсхүчлийн хийг үүсгэхгүй байж чадна.

Мөн дахин боловсруулалт хийх нь хэрэгцээгүй зүйлсийг худалдан авахаас зайлсхийж чадна.

Сэргээгдэх эрчим хүч ашиглах дадал буюу ганцхан нарны хавтан нэмэх нь нэг айлын цахилгааны төлбөрийг 10%-иар бууруулж, ойролцоогоор 100 кг нүүрсхүчлийн хийг урьдчилан сэргийлэхэд тусална. Энэ нь зөвхөн нэг айлын хувьд ч биш, улс орон даяар бодоход асар том хэмжээнд нөлөөлж чадна. Иймээс бидний өдөр тутмын жижиг үйлдлүүд, ус хэмнэх дадал нь зөвхөн байгальд биш, амьдралын чанарт ч эерэг нөлөө үзүүлэх болно.

Хойч үедээ байгальтайгаа хэрхэн дасан зохицон амьдрахыг сургаснаар тэдний сэтгэлгээ, амьдралын хэв маяг бүгдийг өөрчилнө.

Хайр, хариуцлагыг өвлүүлцгээе!

Categories
projects

"БИТГИЙ НУРАА" үндэсний хөдөлгөөн - НЭЭЛТ

JCI Монгол байгууллагын ”One Community” туг төслийн хүрээнд 2022 онд “БИТГИЙ НУРАА” үндэсний хөдөлгөөн Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбайн баярын төв тайзнаа олон нийтэд танилцуулснаар амжилттай эхэллээ.

Төслийн агуулга:JCI байгууллага нь залуучуудын байгууллага, Монгол Улс залуучуудын орон, тэр утгаараа залуу гэр бүл манай улсад маш их байдаг ч гэр бүл салалтын тоо жил ирэх тусам нэмэгдэж, буруу төлөвлөлт, биe биeнээ таниагүй зэрэг олон шалтгааны улмаас гэрлэлт нь амжилтгүй болох тохиолдолууд багагүй байдаг.

Тэгэхээр бид энэхүү төслөөрөө дамжуулан хэрэв ТА зөв төлөвлөж, ойлголцож сурвал АМЬДРАЛАА НУРААХГҮЙ байж чадна, гэр бүлийн үнэ цэнийг илүү гүнзгий мэдэж авбал ГЭР БҮЛЭЭ НУРААХГҮЙ салалтгүй байж чадна гэсэн дуу хоолойг хүргэхийг зорьж байна.

JCI Монгол байгууллагаас Та бүхнийг “БИТГИЙ НУРАА” үндэсний хөдөлгөөнд оролцож, алхам бүртээ дэмжин, хамтдаа эeрэгээр манлайлж, гэр бүлийн үнэ цэнийг илүү олон хүнд түгээн аз жаргалтай, ТОДООС ТОД гэрэлтэх гэр бүлүүдийг бий болгоход хувь нэмэрээ оруулахыг уриалж байна.

"SHINE BRIGHT"

Хүндэтгэсэн,

JCI Монгол ТББ

Categories
projects

"ONE COMMUNITY" - "БИТГИЙ НУРАА" үндэсний хөдөлгөөн

JCI Монгол байгууллагын ”One Community” туг төслийн хүрээнд 2022 онд “БИТГИЙ НУРАА” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Төслийн нээлтийн арга хэмжээг Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд танилцуулж амжилттай эхлүүллээ.

Төслийн агуулга:

JCI байгууллага нь залуучуудын байгууллага, Монгол Улс залуучуудын орон, тэр утгаараа залуу гэр бүл манай улсад маш их байдаг ч гэр бүл салалтын тоо жил ирэх тусам нэмэгдэж, буруу төлөвлөлт, биe биeнээ таниагүй зэрэг олон шалтгааны улмаас гэрлэлт нь амжилтгүй болох тохиолдолууд багагүй байдаг.

Тэгэхээр бид энэхүү төслөөрөө дамжуулан хэрэв ТА зөв төлөвлөж, ойлголцож сурвал АМЬДРАЛАА НУРААХГҮЙ байж чадна, гэр бүлийн үнэ цэнийг илүү гүнзгий мэдэж авбал ГЭР БҮЛЭЭ НУРААХГҮЙ салалтгүй байж чадна гэсэн дуу хоолойг хүргэхийг зорьж байна.

Залуус Та бүхнийг “БИТГИЙ НУРАА” үндэсний хөдөлгөөнд оролцож, алхам бүртээ дэмжин, хамтдаа эeрэгээр манлайлж, гэр бүлийн үнэ цэнийг илүү олон хүнд түгээн аз жаргалтай, ТОДООС ТОД гэрэлтэх гэр бүлүүдийг бий болгоход хувь нэмэрээ оруулахыг уриалж байна.

"SHINE BRIGHT"

JCI Монгол ТББ

Categories
jci-corporations

JCI Улаанбаатар

Categories
jci-corporations

JCI Дархан

JCI Дархан салбар байгууллага нь JCI Монгол Үндэсний байгууллагын орон нутаг дах хамгийн анхны салбар байгууллага болно. 1996 онд УИХ-ын гишүүн асан М.Чимэдцэрэнгийн үүсгэл санаачлагаар Монголын Залуу Үе танхимын Дархан дахь салбар нэртэйгээр байгуулагдсан түүхтэй.

JCI Дархан салбар байгууллагыг удирдан ажилласан үе үеийн Ерөнхийлөгчид:

  • 1996 онд М.Чимэдцэрэн
  • 1997 онд М.Сономпил / JCI Монгол байгууллагын 2000 оны Үндэсний Ерөнхийлөгч /
  • 1998-1999 онд Ө.Рагчаасүрэн
  • 2000 онд Б.Одон
  • 2001 онд Д.Энхбат
  • 2002 онд Б.Оролжав
  • 2003 онд Н.Даваасүрэн
  • 2004 онд Г.Сүхээ
  • 2005 онд Л.Ариунтуяа
  • 2006 онд Д.Ерөө
  • 2007 онд О.Энхзаяа
  • 2008 онд П.Оюунгэрэл
  • 2009 онд О.Нямдаваа
  • 2010 онд Г.Гэрэлхүү
  • 2011 онд Ж.Бадамханд
  • 2012 онд Д.Мандахгэрэл
  • 2013 онд Г.Алтантуяа
  • 2014 онд Б.Батсүх нар ажиллаж байв.
  • 2015 онд JCI Дархан салбар байгууллага нь 40 гишүүнтэй бөгөөд Ерөнхийлөгчөөр Б.Бадрах ажиллаж байна.
Categories
jci-corporations

JCI Эрдэнэт

Categories
jci-corporations

JCI Капитал

Алсын хараа Идэвхтэй, залуу иргэдийн дэлхийд тэргүүлэгч сүлжээ байх

Эрхэм зорилго Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох

Итгэл үнэмшил Итгэл үнэмшил хүний амьдралыг утга учир, зорилготой болгоно гэдэгт Ахан дүүсийн барилдлага улс үндэстний хилийг даван гарна гэдэгт Эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтооно гэдэгт Хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төртэй байна гэдэгт Энэ ертөнцийн эрхэм баялаг хүний мөн чанарт оршино гэдэгт Хүн төрөлхтөний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт БИД ИТГЭДЭГ.

JCI БАЙГУУЛЛАГА JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохын хувьд НҮБ-ын ЮНИСЕФ, ЮНЕСКО-н үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцож,дэлхийн хэмжээнд танигдсан олон улсын байгууллага болтлоо өргөжжээ. Өнөөдрийн байдлаар 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200.000 идэвхтэй, 1.000.000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэжээ. Дэлхийн JCI нь ICC /Олон Улсын Худалдааны Танхим/, Удирдлага Хөгжлийн Оюутны Холбоо, РАНО /Пан Азийн болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /CONGO /Төрийн бус байгууллагуудын чуулган/, YBI /Олон улсын залуу бизнесмэнүүдийн холбоо/, НҮБ, Интер-Америкийн сан зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай хамтран идэвтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

JCI – ийн ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ JCI-г залуу хүмүүст өргөн боломж олгодог байгууллага гэж ойлгож болох бөгөөд гишүүн болсоноор бид өөрт болон нийгэмд юу шаардлагатайг олж мэдэхээс гадна өөрсдийн үйл ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийг хувь хүний, хамт олны, олон улсын ба бизнесийн хүрээнд ашиглаж болох юм.JCI-нь байгуулагдсан цагаасаа Бизнес, Хамтын ажиллагаа, Олон нийт, Хувь хүн, Удирдлага гэсэн таван салбарт үйл ажиллагаагаа чиглүүлэн үүнийгээ залуучуудад олгож буй таван боломж гэж үзэж байсан юм.1999 онд Францын Канн хотод чуулсан JCI-н 54-р чуулганаар “удирдлага ” гэсэн тав дахь салбарыг бусад бүх боломжийг үүсгэн бий болгох, хэрэгжүүлэхэд зайлшгүй хэрэглэгдэх тул тусдаа бие даасан хэлбэрээр байх шаардлагаүй хэмээн үзэж хассан байна.

Бизнес: JCI нь Дэлхийн болон Үндэсний чуулган,сургалт уулзалтуудыг зохион байгуулах замаар гишүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг дэлхийн пүүс, компаниудад айлчилж туршлага солилцох, энэ чиглэлийн сургалт семинарт оролцох боломжоор хангадаг.

Гадаад харилцаа: Олон улсын чуулга уулзалт, сургалт, академи болон үндэсний байгууллагуудын хамтарсан төслөөр дамжуулан орон орны залуучуудтай нөхөрлөх, үзэл бодлоо соллилцох, дэлхийн бусад орны соёл, ёс заншилтай танилцахын зэрэгцээ дэлхий нийтийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц, боломжийг хамтдаа эрэлхийлэх, гар бие оролцох боломжоор гишүүдээ хангадаг.

Олон нийт: Гишүүддээ нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг олгодог.JCI-н шугамаар тухайн улс үндэстнийхээ хөгжилд хувь нэмэр болохуйц олон төрлийн төслүүд жил бүр хэрэгжиж байна.Үүнд : Шинэ зуунд хүрэх гүүр, Залуучууд ба Хүүхэд, Энхтайван, Тогтвортой хөгжил гэх мэт хөтөлбөрүүд нь эдийн засгийн байдлыг сайжруулах, хүрээлэн буй орчин, хүүхдийн хөгжил хамгаалал зэрэг нийгмийн эмзэг асуудлуудад чиглэгдэн дорвитой үр нөлөө үзүүлсээр иржээ.

Хувь хүн: Залуучуудын хүсэл мөрөөдөл,ирээдүйд итгэх итгэл, чөлөөт, бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн гадаад дотоодын олон сургалт семинар, нөхөрсөг уулзалт, чуулганыг зохион байгуулах замаар хувь хүнийг хөгжүүлэн төлөвшүүлж, ингэснээрээ нийгэмдээ ч эерэг хувь нэмэр оруулдаг.Мөн JCI-н сургалтын институтын тусгай хөтөлбөрт гишүүдийг хамруулсанаар байгууллага хамт олныг олон улсын төвшинд удирдан зохион байгуулах чадвартай залуу удирдагчдыг бэлтгэдэг.

Categories
jci-corporations

JCI Их Хүрээ

Categories
jci-corporations

JCI Централ

2003 оны 10-р сарын 18-ны өдөр С.Эрдэнэ, Ц.Түвшинбаяр, Д.Сүрэнчимэг нарын итгэл, зүтгэлээр нэгдсэн 26 гишүүн Жэй Си Ай Улаанбаатар Централ Салбар байгууллагыг байгуулжээ. Анх салбар байгуулахад Ulaanbaatar West, East гэх зэрэг олон нэр дэвшүүлж байсан ч үүсгэн байгуулагчид маань алсын хараагаа нийгмийн бүхий л салбарт “Жинхэнэ төгс хүчирхэг манлайлал” гэж тодорхойлсон учир ЦЕНТРАЛ буюу шилдгүүдийн төв, татах хүч байх гэсэн утгаар, нөгөө талаас нийслэл хотынхоо нэрийг заавал авч явах ёстой хэмээн JCI Улаанбаатар Централ нэрийг сонгосон ба “Улаанбаатар Централ” нэрийг хадгалж үлдэхийн тулд олон эсэргүүцлийг даван гарсан гэдэг.

Манай Салбар байгууллага байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын нийгмийн урдаа барьдаг залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн томоохон цул хүч байсан бөгөөд тухайн үед бид, ийм түвшний залуучуудад ямар сургалт хэрэгтэй байх вэ дээ хэмээн хошигнон ярилцдаг байлаа. Харин “Хүн насан туршдаа, бие биенээ ойлголцсон түвшинд суралцах нь хамгийн чухал байдаг” гэсэн 2006 оны Ерөнхийлөгч Ч.Бямбаагийн хэлсэн үгэнд JCI-ийн, тэр дундаа Та бидний бахархал болсон JCI УБ Централ салбар байгууллагын маань мөн чанар оршиж буй.

Тус салбар байгууллагаас бидний эрхэмлэн хүндэтгэж явдаг С.Эрдэнэ, П.Батсайхан, Г.Гантулга, С.Сайнбат нарын дөрвөн Үндэсний Ерөнхийлөгч, Ц.Түвшинбаяр, Д.Сүрэнчимэг, Ц.Гүндэгмаа нарын 25 JCI Сенатор төрөн гарсан нь өнөөгийн гишүүд та бидний төдийгүй ирээдүйн мянга мянган гишүүдийн маань манлайлах замналын эхлэлийг нэгэнт тавьжээ.

JCI УБ Централ салбар байгууллагын маань үе үеийн гишүүдийн санаачилга, хөдөлмөрийн үр дүнд хүүхэд залуус, нийгэмд хандсан, мөн ирээдүйн JCI-ийн гишүүдийг бэлтгэх, тусламж дэмжлэг нэн шаардлагатай хүүхдүүдэд боломж олгох “Нярай хүүхдийн өлгий”, “Зүү”, “Батарей”, “Компьютер”, “Тулгын гурван чулуу”, “JCI Business Directory”, “School Zone”, “Wanpaku Sumo” зэрэг 50 гаруй төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний дотор “Үндэс Нэгтэй Цэцэгс” төсөл маань 2011 оны Ази Номхон Далайн Бүсийн Чуулганаас "Local organization - Best Youth Activities Program" буюу "Салбар байгууллагын төрөл – Хүүхэд Залуучуудад зориулсан шилдэг төсөл" шагналыг хүртсэн нь JCI Монгол байгууллагын түүхэнд ASPAC-аас авсан анхны шагнал юм. Түүнчлэн бид JCI-ийн олон улсын болон Үндэсний хэмжээний 130 гаруй арга хэмжээнд цаг үргэлж манлайлан оролцож АСПАК-ийн 3 удаагийн Mongolian Night, Үндэсний 2 удаагийн чуулган, Ерөнхийлөгчийн нэрэмжит 2 удаагийн академи зэрэг Үндэсний байгууллагын хэмжээний томоохон ажлуудыг хүлээн авч амжилттай зохион байгуулж ирсэн.

Манай салбар байгууллага байгуулагдсанаас хойшхи 10 гаруй жилийн хугацаанд JCI Монгол байгууллагын хэмжээний уралдаан тэмцээн, арга хэмжээнүүдээс 20 гаруй шагнал, медаль авч 2 удаа шилдэг салбар байгууллагаар шалгарсан ба Дэлхийн JCI-аас Үндэсний шилдэг Ерөнхийлөгч, ASPAC-аас “Хүүхэд залууст хандсан шилдэг төсөл” зэрэг томоохон шагналуудыг эх орондоо анх удаа авчирсан нь манай ажил хэрэгч гишүүдийн эв нэгдэл, ойлголцол, нөхөрлөлийн үр дүн, Централчууд бидний бахархал юм.

Тайваны Тайпэй хотноо явагдсан Ази Номхон Далайн Бүсийн Чуулганы үеэр хамгийн анхны Mongolian Night арга хэмжээ, ASPAC-ийн үеэр Монгол улсаа төлөөлөн тависан анхны илтгэл, “JCI Монголын Үндэсний Чуулгануудын түүхэн хуудас” нэртэй үзэсгэлэн, JCI Монголын түүхэнд гишүүдийн хамтран бүтээсэн анхны ном, JCI Монгол Өдөрлөгийг санаачилсан, JCI Монголын Үндэсний Чуулганыг Төрийн Ордонд ёслол төгөлдөр зохион байгуулсан гээд анхны бөгөөд хамгийн тодотголтой олон үйлсийг үе үеийн Централчууд бүтээсэн нь бидний амжилт,бахархах түүх юм.

JCI-ийн бидэнд олгодог нэгэн гайхалтай сайхан зүйл бол эгч дүүсийн барилдлага байдаг. Эрдэнэт салбар байгууллага манай салбарыг байгуулагдах түүхэн цаг мөчид үнэнч анд нөхөр, зөвлөгч нь байсан учраас бүхий л хугацаанд манай хоёр салбар салшгүй бат бөх найрамдал, нөхөрлөл, эгч дүүсийн халуун дотно харилцаатай явсаар ирсэн. Харин 2006 оноос эхлэн JCI Jeju буюу Солонгосын хамгийн хүчтэй салбартай эгч дүүсийн харилцаа тогтоож хамтдаа нийгэмд төдийгүй гишүүдийнхээ хамтын ажиллагааг хөгжүүлэх “Зүү” төслийг хэрэгжүүлж байсан ба одоогоор “Бадминтон” болон “Jeju оймс” төслүүдийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн бид 2014 онд JCI Токио Салбар байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, энэхүү хамтын ажиллагааныхаа эхлэл болгож “Wanpaku Sumo 2014” Сумо бөхийн Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хамтдаа амжилттай зохион байгуулсан бол 2015 оны 2-р сарын 7-ны өдөр ОХУ-ын JCI Старс Салбар байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж Салбар байгууллагынхаа түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм.

JCI Монголын 2006 оны Ерөнхийлөгч, JCI УБ Централ салбар байгууллагын 2004 оны Ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч С.Эрдэнийн хэлж байсан “Цаг хугацаа хамгийн сайн шалгуур гэлцдэг. Гэхдээ манай Салбар байгууллагын хувьд хамгийн том шалгуур бол цаг хугацаа төдийгүй хамтын ажиллагаа байсан юм” хэмээх энэ сайхан үг одоо ч хүчин төгөлдөр байгааг та бид харж бас мэдэрч байна.

Бахархах түүхтэй салбар байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж явахын ерөөлийг 2007 оны Дэлхийн шилдэг Үндэсний Ерөнхийлөгч П.Батсайханы “Жэй Сигээс зохион байгуулж байгаа ажил бүхэнд оролц. Тэр үед чамд үр шим нь ирэх болно” хэмээх агуулга дүүрэн үгийн хамт нийт гишүүд та бүхэндээ дэвшүүлье.