Categories
jci-corporations

JCI Прогресс

JCI ПРОГРЕСС САЛБАР БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

JCI Прогресс салбар байгууллагын гишүүд 2013 оны 05-р сарын 13-ны өдөр JCI Монгол байгууллагад шинэ салбар байгууллага үүсгэн байгуулахаар хүсэлт гаргаж, сонирхогч салбар байгууллагаар ажиллах саналаа илэрхийлж байсан бөгөөд 2013 оны 10-р сарын 09-ний өдөр Улаанбаатар хотноо салбар байгууллага үүсгэн байгуулах анхдугаар хуралдаанаа хийж 13 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан юм.

JCI Прогресс салбар байгууллага нь үйл ажиллагааны үндсэн чиглэл, онцлогоо “БИЗНЕСТ ЧИГЛЭСЭН САЛБАР БАЙГУУЛЛАГА” гэж тодорхойлж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэхүү чиглэлийнхээ хүрээнд Монгол улсын бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлуудыг дэвшүүлэн, шийдвэрлэх арга замыг боловсруулах, эрх баригчдад санал болгох, шинээр бизнесээ эхлүүлж байгаа залуучуудад дэмжлэг үзүүлэх, JCI Прогресс болон JCI Монгол байгууллагын гишүүдийн макро болон микро эдийн засгийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэн, Монгол улсын эдийн засгийн орчны хэтийн төлвийг тодорхойлж, бизнесийн хандлагыг чиглүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж байна.

2017 онд UNITE FOR POSITIVE CHANGES уриан дор JCI Прогресс салбарын 81 залуус нэгдэн гишүүдийнхээ болон Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чиглэсэн дараах төслүүдийг хэрэгжүүлж байна.

# PRO IMPACT бизнес хөгжлийн багц төслийн хүрээнд

  • 1.“Монгол улсын хөгжлийн гарц” цуврал уулзалт
  • 2.Германы хамтын ажиллагаа
  • 3.Монгол улсын эдийн засгийн форум
  • 4.Ментор төсөл

#ИДЭВХТЭЙ 1000 ИРГЭН төсөл

#PRO BUSINESS TALK төсөл

#PRO PITCH төсөл

Бидний амжилт:

PRO IMPACT бизнес хөгжлийн багц төсөл:

# The most outstanding local project 2015

# Best local economic development programm 2015

# ICC medal- Best local economic development project

Хамтын ажиллагаа:

JCI Прогресс салбар байгууллага нь гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2014 онд JCI Герман байгууллагын JCIBaden Württenberg салбартай, 2016 онд JCI Монгол байгууллагын JCI Дархан салбартай төсөл хөтөлбөр, бизнесийн хүрээнд хамтран ажиллах "Бизнесийн хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурсан бөгөөд эдүгээ JCI Япон байгууллагын JCI Kyoto салбар болон JCI Солонгос байгууллагын JCI Wonju салбаруудтай хамтын ажиллагааг эхлүүлэхээр чармайн ажиллаж байна. Мөн түүнчлэн бид JCI Хонг Конг байгууллагын JCI City салбартай найрсаг харилцаатай. 

Categories
jci-corporations

JCI Конгресс

Алсын хараа Идэвхтэй, залуу иргэдийн дэлхийд тэргүүлэгч сүлжээ байх

Эрхэм зорилго Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох

Итгэл үнэмшил Итгэл үнэмшил хүний амьдралыг утга учир, зорилготой болгоно гэдэгт Ахан дүүсийн барилдлага улс үндэстний хилийг даван гарна гэдэгт Эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтооно гэдэгт Хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төртэй байна гэдэгт Энэ ертөнцийн эрхэм баялаг хүний мөн чанарт оршино гэдэгт Хүн төрөлхтөний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт БИД ИТГЭДЭГ.

JCI БАЙГУУЛЛАГА JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохын хувьд НҮБ-ын ЮНИСЕФ, ЮНЕСКО-н үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцож,дэлхийн хэмжээнд танигдсан олон улсын байгууллага болтлоо өргөжжээ. Өнөөдрийн байдлаар 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200.000 идэвхтэй, 1.000.000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэжээ. Дэлхийн JCI нь ICC /Олон Улсын Худалдааны Танхим/, Удирдлага Хөгжлийн Оюутны Холбоо, РАНО /Пан Азийн болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /CONGO /Төрийн бус байгууллагуудын чуулган/, YBI /Олон улсын залуу бизнесмэнүүдийн холбоо/, НҮБ, Интер-Америкийн сан зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай хамтран идэвтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

JCI – ийн ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ JCI-г залуу хүмүүст өргөн боломж олгодог байгууллага гэж ойлгож болох бөгөөд гишүүн болсоноор бид өөрт болон нийгэмд юу шаардлагатайг олж мэдэхээс гадна өөрсдийн үйл ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийг хувь хүний, хамт олны, олон улсын ба бизнесийн хүрээнд ашиглаж болох юм.JCI-нь байгуулагдсан цагаасаа Бизнес, Хамтын ажиллагаа, Олон нийт, Хувь хүн, Удирдлага гэсэн таван салбарт үйл ажиллагаагаа чиглүүлэн үүнийгээ залуучуудад олгож буй таван боломж гэж үзэж байсан юм.1999 онд Францын Канн хотод чуулсан JCI-н 54-р чуулганаар “удирдлага ” гэсэн тав дахь салбарыг бусад бүх боломжийг үүсгэн бий болгох, хэрэгжүүлэхэд зайлшгүй хэрэглэгдэх тул тусдаа бие даасан хэлбэрээр байх шаардлагаүй хэмээн үзэж хассан байна.

Бизнес: JCI нь Дэлхийн болон Үндэсний чуулган,сургалт уулзалтуудыг зохион байгуулах замаар гишүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг дэлхийн пүүс, компаниудад айлчилж туршлага солилцох, энэ чиглэлийн сургалт семинарт оролцох боломжоор хангадаг.

Гадаад харилцаа: Олон улсын чуулга уулзалт, сургалт, академи болон үндэсний байгууллагуудын хамтарсан төслөөр дамжуулан орон орны залуучуудтай нөхөрлөх, үзэл бодлоо соллилцох, дэлхийн бусад орны соёл, ёс заншилтай танилцахын зэрэгцээ дэлхий нийтийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц, боломжийг хамтдаа эрэлхийлэх, гар бие оролцох боломжоор гишүүдээ хангадаг.

Олон нийт: Гишүүддээ нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг олгодог.JCI-н шугамаар тухайн улс үндэстнийхээ хөгжилд хувь нэмэр болохуйц олон төрлийн төслүүд жил бүр хэрэгжиж байна.Үүнд : Шинэ зуунд хүрэх гүүр, Залуучууд ба Хүүхэд, Энхтайван, Тогтвортой хөгжил гэх мэт хөтөлбөрүүд нь эдийн засгийн байдлыг сайжруулах, хүрээлэн буй орчин, хүүхдийн хөгжил хамгаалал зэрэг нийгмийн эмзэг асуудлуудад чиглэгдэн дорвитой үр нөлөө үзүүлсээр иржээ.

Хувь хүн: Залуучуудын хүсэл мөрөөдөл,ирээдүйд итгэх итгэл, чөлөөт, бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн гадаад дотоодын олон сургалт семинар, нөхөрсөг уулзалт, чуулганыг зохион байгуулах замаар хувь хүнийг хөгжүүлэн төлөвшүүлж, ингэснээрээ нийгэмдээ ч эерэг хувь нэмэр оруулдаг.Мөн JCI-н сургалтын институтын тусгай хөтөлбөрт гишүүдийг хамруулсанаар байгууллага хамт олныг олон улсын төвшинд удирдан зохион байгуулах чадвартай залуу удирдагчдыг бэлтгэдэг.

Categories
jci-corporations

JCI Импакт

JCI Импакт салбар байгууллага нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр JCI Монгол Үндэсний байгууллагын албан ёсны 13 дахь салбар болон батламжлагдсан билээ. Одоогийн байдлаар манай байгууллага нь нийт 41 гишүүн, 75 сонирхогч гишүүдтэй болон хүрээгээ тэлсээр байна.

Салбарын онцлог:

Гишүүдийн 50-иас дээш хувь нь гадаадад боловсрол эзэмшсэн, магистр, докторын зэрэгтэй байдаг бөгөөд одоо эрхэлж буй ажлууд нь эрдэм шинжилгээ, академик чиглэлд давамгайлсан байдаг нь салбарын онцлог юм.

Төсөл, үйл ажиллагааны чиглэл:

НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтууд дундаас Боловсрол, Жендер гэсэн хоёр чиглэлийг онцгойлон авч үзэж түүнд нийцсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Байнгын үйл ажиллаагтай мэтгэлцээний клуб ажиллуулдаг.

Сургагч багш нар бүхий салбарын бренд сургалтыг боловсруулан түүнийгээ бусад салбарууд болон байгууллагуудад үзүүлж байна.

Categories
jci-corporations

JCI Номадик

Categories
jci-corporations

JCI Гранд

JCI байгууллагын 6 гишүүн Г.Ариунбилэг, Ж.Дамдинцэрэн, А.Мэнд-Орших, Н.Учрал, Х.Хатанбаатар, Э.Энхриймаа нар хүсэл сонирхлоороо нэгдэн JCI Гранд салбар байгууллагыг шинээр үүсгэн байгуулах албан хүсэлтээ 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Үндэсний байгууллага гишүүн байгууллага элсүүлэх журам”-ын 2.1.1. дүгээр заалтын дагуу хүргүүлж, JCI Монгол байгууллагын Удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 18/01-04 тоот шийдвэрээр JCI Гранд салбар байгууллагыг үүсгэн байгуулах эрхээ авч, JCI Монгол байгууллагын Удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18/01-15 тоот шийдвэрээр батламжлагдан албан ёсны салбар байгууллага болсон.

- JCI Гранд салбар байгууллага нь JCI байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, зарчмыг баримтлан, эх орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж яваа манлайлагч залуус, идэвхтэй иргэдийг эгнээндээ нэгтгэн, хүүхэд залуус, өсвөр үеийнхнийг өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, тэмүүлэл, зорилготой болгох олон талт төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан Монгол хүний оюуны чадамжийг дэлхийд таниулах зорилготой.
- Анх 2018 онд 200 орчим сонирхогч гишүүнтэйгээр, албан ёсны салбар байгууллага болж батламжлагдсан 2019 онд 101 үндсэн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлж, үндсэн гишүүдийн тоо тасралтгүй өссөөр 2022 онд 116 үндсэн гишүүн, 200 орчим сонирхогч гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
- Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн тасралтгүй 100% бүтээмжтэй ажиллаж ирсэн ба JCI байгууллагын гишүүдийн хүрээнд зохион байгуулагддаг гадаад, дотоод арга хэмжээнүүдэд амжилттай оролцож, өргөмжлөл, медаль, цомын эзэд болж, JCI Монгол байгууллагын бүхий л үйл ажиллагаанд манлайлан оролцсоор ирсэн. Мөн үүсгэн байгуулагчдын нэг Ж.Дамдинцэрэн нь JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
- Бид ирээдүйн боловсролтой иргэдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах үүднээс Номын мангас, Номоо солилцъё, Оюун түлхүүр төслүүдийг, JCI Монгол байгууллагын гишүүдийн бизнесийг таниулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор CoupOne төсөл, Surprise Box хөтөлбөр, хотын соёлыг түгээх зорилгоор Нийслэлийн Соёл Урлагийн газартай хамтран Соёлтой Бол Гоё төсөл, УИХ гишүүн Н.Учралын санаачилгаар Саруул Монгол төсөл, JCI Монгол байгууллагын малгай төсөл болох OneCommunity, Өрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна.