Categories
news-feed news-highlight

2025 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗҮҮСГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛ БОЛОН ТАТВАРЫН БАЯР

Эрхэм хүндэт JCI Гранд салар байгууллагын гишүүдээ, юуны өмнө энэ хүндтэй албыг надад итгэн хүлээлгэсэн та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Бид бүгд нэгэн зорилгын төлөө нэгдэн, илүү сайн ирээдүйг бүтээхийн төлөө хичээн зүтгэдэг хүчирхэг хамт олон билээ. Энэ гайхалтай байгууллагын гишүүн байх, цаашлаад удирдан чиглүүлэх хариуцлагатай үүргийг авах нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.
2025 он бидний хувьд онцгой жил байх болно. Энэ жил JCI байгууллагын 110 жилийн ой тохиож байгаагийн сацуу Ази Номхон далайн бүсийн Чуулган Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Мөн манай JCI Гранд салбар маань 111 гишүүнтэй болж, улам өргөжин тэлж байгааг тэмдэглэхэд таатай байна.
Бидний өнгө төрхийг энэ жил дөрвөн навчтай клевер илэрхийлэх бөгөөд энэ нь аз, амжилт, эв нэгдэл, хөгжлийн билэгдэл юм.
Энэхүү жилд бид дараах зорилтуудаа биелүүлэхээр зорьж байна:
• Гишүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа: Бид хамт олны дуу хоолойг сонсож, гишүүдийнхээ хөгжилд илүү их анхаарал хандуулах болно.
• Шинэ төслүүдийг хэрэгжүүлэх: Инновацлаг санаачилгуудыг дэмжиж, нийгэмд бодит өөрчлөлт авчрахуйц төслүүдийг эхлүүлэхэд төвлөрнө.
2025 он бидэнд олон сорилт, боломжууд тохионо гэдэгт итгэлтэй байна. Харин бид бүгд хамтдаа хичээвэл ямар ч өндөрлөгт хүрч чадна гэдэгт итгэж байна. Та бүхний итгэл, дэмжлэгээр би энэ албыг нэр төртэй, хариуцлагатайгаар гүйцэтгэх болно. Та бүхний хамтын зүтгэл биднийг улам илүү хүчирхэгжүүлж, хөгжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.

Хамтдаа, Хүчтэй!

Categories
news-feed news-highlight projects

Eco Хөтөлбөр

Хойч үедээ бид юу өвлүүлж байна вэ?

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хохирлыг хамгийн их мэдрэх хүмүүс бол бидний ирээдүй хойч үе. Өнөөдөр бидний хариуцлагагүй үйлдэл тэдэнд байгаль орчны асуудалтай тэмцэх хүнд ачааг үлдээж байна. 

Монголчууд "Хүн болох багаасаа" гэж ярьдагчлан хүүхдүүддээ байгальд ээлтэй амьдралын хэв маягийг багаас нь зааж, эх дэлхийгээ хайрлах сэтгэлийг суулгах зорилгоор “Эко Сурагч” төсөл нь байгаль орчны мэдлэгийг түгээж, сурагчдын өдөр тутмын амьдралд эко дадал хэвшүүлэхээр санаачлан хэрэгжүүлэх гэж байна. 

Гараа угаахад минутанд 10 литр ус зарцуулагддаг бол угаалтуурт хуримтлуулахад зөвхөн 3 литр ус зарцуулагдана. Энгийн энэ мэт дадал нь 7.3 тонн ус хэмнэх боломжтой. Хэрвээ бүх хүн өдөрт 10 литр ус хэмнэх бол энэ нь 15 сая тонн нүүрсхүчлийн хийгийн ялгарлыг багасгах боломжтой. 

Хэрэглээгүй гэрлийг унтраах дадлыг хэвшүүлснээр жилд нэг айл 30 киловатт-цаг цахилгаан хэмнэж, хүлэмжийн хийг бууруулах боломжтой. Энгийн нэг гэрийн гэрэлтүүлгийг зөв ашиглаж, бүх айл нэгэн зэрэг энэ дадлыг хэрэгжүүлвэл 200,000 тонн нүүрсхүчлийн хийг үүсгэхгүй байж чадна.

Мөн дахин боловсруулалт хийх нь хэрэгцээгүй зүйлсийг худалдан авахаас зайлсхийж чадна.

Сэргээгдэх эрчим хүч ашиглах дадал буюу ганцхан нарны хавтан нэмэх нь нэг айлын цахилгааны төлбөрийг 10%-иар бууруулж, ойролцоогоор 100 кг нүүрсхүчлийн хийг урьдчилан сэргийлэхэд тусална. Энэ нь зөвхөн нэг айлын хувьд ч биш, улс орон даяар бодоход асар том хэмжээнд нөлөөлж чадна. Иймээс бидний өдөр тутмын жижиг үйлдлүүд, ус хэмнэх дадал нь зөвхөн байгальд биш, амьдралын чанарт ч эерэг нөлөө үзүүлэх болно.

Хойч үедээ байгальтайгаа хэрхэн дасан зохицон амьдрахыг сургаснаар тэдний сэтгэлгээ, амьдралын хэв маяг бүгдийг өөрчилнө.

Хайр, хариуцлагыг өвлүүлцгээе!

Categories
news-feed

​ONE COMMUNITY ТӨСӨЛ "НЭГ ХОРОМ" ХӨДӨЛГӨӨН ХААЛТ

ONE COMMUNITY төсөл "Нэг хором" хөдөлгөөн хаалт

JCI Монгол ТББ, ЦЕГ-тай хамтран 2018 оноос хэрэгжүүлж буй ONE COMMUNITY төслийн хүрээнд 2019 онд 4 том аян, хөдөлгөөнийг явуулахаар төлөвлөсний эхний аян хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн билээ.

2019.03.29-ны энэ өдөр UB Palace их танхимд Нийслэлийн хэмжээн дэх сургуулиудын төгсөх ангийн Монгол улсын ирээдүй болсон 3600 гаруй сурагчдад "НЭГ ХОРОМ" хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сүүлийн 5 жилийн судалгаагаар цагдаагийн байгууллагад жилд дунджаар 30 орчим мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нийт гэмт хэргийн 30 хувийг эзэлж байна. "Нэг хором" хөдөлгөөн эхэлснээс 1 сарын хугацаанд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт улс орон даяар урьд байгаагүйгээр 30 хувь буурсан үзүүлэлттэй байна.

ONE COMMUNITY төслийн хүрээнд 2019 оны 04-р сарын 01-нээс "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг" аяныг 1 сарын хугацаатай улс орон даяар эхлүүлэх юм.

JCI Монгол байгууллагын байгууллагын малгай төсөл болох "One Community”-ыг амжилттай хэрэгжүүлж буй JCI Капитал салбар байгууллагын залуустаа талархал илэрхийлж амжилт хүсье.

#Ухаалаг_залуус_амьдрал_авардаг #НэгХором #1хором #JCICapital

INSPIRE POSITIVE CHANGE.

Categories
news-feed

ONE COMMUNITY ТӨСӨЛ "НЭГ ХОРОМ" ХӨДӨЛГӨӨН

JCI Монгол байгууллагын туг төсөл болох “One community” төслийн хүрээнд ЦЕГ-тай хамтран хэрэгжүүлж буй "1 хором" аяны талаар уг төслийг хариуцан хэрэгжүүлж байгаа JCI Капитал салбар байгууллагын 2019 оны Ерөнхийлөгч О.Мөнхнасантай ярилцлаа.