JCI ПРОГРЕСС САЛБАР БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА
JCI Прогресс салбар байгууллагын гишүүд 2013 оны 05-р сарын 13-ны өдөр JCI Монгол байгууллагад шинэ салбар байгууллага үүсгэн байгуулахаар хүсэлт гаргаж, сонирхогч салбар байгууллагаар ажиллах саналаа илэрхийлж байсан бөгөөд 2013 оны 10-р сарын 09-ний өдөр Улаанбаатар хотноо салбар байгууллага үүсгэн байгуулах анхдугаар хуралдаанаа хийж 13 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан юм.
JCI Прогресс салбар байгууллага нь үйл ажиллагааны үндсэн чиглэл, онцлогоо “БИЗНЕСТ ЧИГЛЭСЭН САЛБАР БАЙГУУЛЛАГА” гэж тодорхойлж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэхүү чиглэлийнхээ хүрээнд Монгол улсын бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлуудыг дэвшүүлэн, шийдвэрлэх арга замыг боловсруулах, эрх баригчдад санал болгох, шинээр бизнесээ эхлүүлж байгаа залуучуудад дэмжлэг үзүүлэх, JCI Прогресс болон JCI Монгол байгууллагын гишүүдийн макро болон микро эдийн засгийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэн, Монгол улсын эдийн засгийн орчны хэтийн төлвийг тодорхойлж, бизнесийн хандлагыг чиглүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж байна.
2017 онд UNITE FOR POSITIVE CHANGES уриан дор JCI Прогресс салбарын 81 залуус нэгдэн гишүүдийнхээ болон Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чиглэсэн дараах төслүүдийг хэрэгжүүлж байна.
# PRO IMPACT бизнес хөгжлийн багц төслийн хүрээнд
- 1.“Монгол улсын хөгжлийн гарц” цуврал уулзалт
- 2.Германы хамтын ажиллагаа
- 3.Монгол улсын эдийн засгийн форум
- 4.Ментор төсөл
#ИДЭВХТЭЙ 1000 ИРГЭН төсөл
#PRO BUSINESS TALK төсөл
#PRO PITCH төсөл
Бидний амжилт:
PRO IMPACT бизнес хөгжлийн багц төсөл:
# The most outstanding local project 2015
# Best local economic development programm 2015
# ICC medal- Best local economic development project
Хамтын ажиллагаа:
JCI Прогресс салбар байгууллага нь гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2014 онд JCI Герман байгууллагын JCIBaden Württenberg салбартай, 2016 онд JCI Монгол байгууллагын JCI Дархан салбартай төсөл хөтөлбөр, бизнесийн хүрээнд хамтран ажиллах "Бизнесийн хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурсан бөгөөд эдүгээ JCI Япон байгууллагын JCI Kyoto салбар болон JCI Солонгос байгууллагын JCI Wonju салбаруудтай хамтын ажиллагааг эхлүүлэхээр чармайн ажиллаж байна. Мөн түүнчлэн бид JCI Хонг Конг байгууллагын JCI City салбартай найрсаг харилцаатай.