JCI Дархан салбар байгууллага нь JCI Монгол Үндэсний байгууллагын орон нутаг дах хамгийн анхны салбар байгууллага болно. 1996 онд УИХ-ын гишүүн асан М.Чимэдцэрэнгийн үүсгэл санаачлагаар Монголын Залуу Үе танхимын Дархан дахь салбар нэртэйгээр байгуулагдсан түүхтэй.
JCI Дархан салбар байгууллагыг удирдан ажилласан үе үеийн Ерөнхийлөгчид:
- 1996 онд М.Чимэдцэрэн
- 1997 онд М.Сономпил / JCI Монгол байгууллагын 2000 оны Үндэсний Ерөнхийлөгч /
- 1998-1999 онд Ө.Рагчаасүрэн
- 2000 онд Б.Одон
- 2001 онд Д.Энхбат
- 2002 онд Б.Оролжав
- 2003 онд Н.Даваасүрэн
- 2004 онд Г.Сүхээ
- 2005 онд Л.Ариунтуяа
- 2006 онд Д.Ерөө
- 2007 онд О.Энхзаяа
- 2008 онд П.Оюунгэрэл
- 2009 онд О.Нямдаваа
- 2010 онд Г.Гэрэлхүү
- 2011 онд Ж.Бадамханд
- 2012 онд Д.Мандахгэрэл
- 2013 онд Г.Алтантуяа
- 2014 онд Б.Батсүх нар ажиллаж байв.
- 2015 онд JCI Дархан салбар байгууллага нь 40 гишүүнтэй бөгөөд Ерөнхийлөгчөөр Б.Бадрах ажиллаж байна.