Categories
jci-corporations

JCI Капитал

Алсын хараа Идэвхтэй, залуу иргэдийн дэлхийд тэргүүлэгч сүлжээ байх

Эрхэм зорилго Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох

Итгэл үнэмшил Итгэл үнэмшил хүний амьдралыг утга учир, зорилготой болгоно гэдэгт Ахан дүүсийн барилдлага улс үндэстний хилийг даван гарна гэдэгт Эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтооно гэдэгт Хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төртэй байна гэдэгт Энэ ертөнцийн эрхэм баялаг хүний мөн чанарт оршино гэдэгт Хүн төрөлхтөний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт БИД ИТГЭДЭГ.

JCI БАЙГУУЛЛАГА JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохын хувьд НҮБ-ын ЮНИСЕФ, ЮНЕСКО-н үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцож,дэлхийн хэмжээнд танигдсан олон улсын байгууллага болтлоо өргөжжээ. Өнөөдрийн байдлаар 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200.000 идэвхтэй, 1.000.000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэжээ. Дэлхийн JCI нь ICC /Олон Улсын Худалдааны Танхим/, Удирдлага Хөгжлийн Оюутны Холбоо, РАНО /Пан Азийн болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /CONGO /Төрийн бус байгууллагуудын чуулган/, YBI /Олон улсын залуу бизнесмэнүүдийн холбоо/, НҮБ, Интер-Америкийн сан зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай хамтран идэвтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

JCI – ийн ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ JCI-г залуу хүмүүст өргөн боломж олгодог байгууллага гэж ойлгож болох бөгөөд гишүүн болсоноор бид өөрт болон нийгэмд юу шаардлагатайг олж мэдэхээс гадна өөрсдийн үйл ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийг хувь хүний, хамт олны, олон улсын ба бизнесийн хүрээнд ашиглаж болох юм.JCI-нь байгуулагдсан цагаасаа Бизнес, Хамтын ажиллагаа, Олон нийт, Хувь хүн, Удирдлага гэсэн таван салбарт үйл ажиллагаагаа чиглүүлэн үүнийгээ залуучуудад олгож буй таван боломж гэж үзэж байсан юм.1999 онд Францын Канн хотод чуулсан JCI-н 54-р чуулганаар “удирдлага ” гэсэн тав дахь салбарыг бусад бүх боломжийг үүсгэн бий болгох, хэрэгжүүлэхэд зайлшгүй хэрэглэгдэх тул тусдаа бие даасан хэлбэрээр байх шаардлагаүй хэмээн үзэж хассан байна.

Бизнес: JCI нь Дэлхийн болон Үндэсний чуулган,сургалт уулзалтуудыг зохион байгуулах замаар гишүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг дэлхийн пүүс, компаниудад айлчилж туршлага солилцох, энэ чиглэлийн сургалт семинарт оролцох боломжоор хангадаг.

Гадаад харилцаа: Олон улсын чуулга уулзалт, сургалт, академи болон үндэсний байгууллагуудын хамтарсан төслөөр дамжуулан орон орны залуучуудтай нөхөрлөх, үзэл бодлоо соллилцох, дэлхийн бусад орны соёл, ёс заншилтай танилцахын зэрэгцээ дэлхий нийтийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц, боломжийг хамтдаа эрэлхийлэх, гар бие оролцох боломжоор гишүүдээ хангадаг.

Олон нийт: Гишүүддээ нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг олгодог.JCI-н шугамаар тухайн улс үндэстнийхээ хөгжилд хувь нэмэр болохуйц олон төрлийн төслүүд жил бүр хэрэгжиж байна.Үүнд : Шинэ зуунд хүрэх гүүр, Залуучууд ба Хүүхэд, Энхтайван, Тогтвортой хөгжил гэх мэт хөтөлбөрүүд нь эдийн засгийн байдлыг сайжруулах, хүрээлэн буй орчин, хүүхдийн хөгжил хамгаалал зэрэг нийгмийн эмзэг асуудлуудад чиглэгдэн дорвитой үр нөлөө үзүүлсээр иржээ.

Хувь хүн: Залуучуудын хүсэл мөрөөдөл,ирээдүйд итгэх итгэл, чөлөөт, бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн гадаад дотоодын олон сургалт семинар, нөхөрсөг уулзалт, чуулганыг зохион байгуулах замаар хувь хүнийг хөгжүүлэн төлөвшүүлж, ингэснээрээ нийгэмдээ ч эерэг хувь нэмэр оруулдаг.Мөн JCI-н сургалтын институтын тусгай хөтөлбөрт гишүүдийг хамруулсанаар байгууллага хамт олныг олон улсын төвшинд удирдан зохион байгуулах чадвартай залуу удирдагчдыг бэлтгэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *