JCI Монгол байгууллагын олон улсын уулзалтууд амжилттай үргэжилсээр байна.
JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэнгийн санаачлагаар Sistership болон хамтын ажиллагааны харилцаатай үндэсний байгууллагуудтай оны эхэнд хамтарсан удирдлагын багийн уулзалт хийдэг жишиг тогтоохын тулд JCI Герман үндэсний байгууллагатай хамтарсан удирдлагын багийн анхны албан ёсны уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уулзалт нь JCI Монгол байгууллага Европ дахь JCI үндэсний байгууллагатай хийсэн анхны уулзалт болсноор онцлогтой юм.
**Уг уулзалтын хүрээнд:
**1. JCI Монгол Академийн түүх, бүтэц болон сургалтын санг танилцуулан JCI Герман байгууллагатай хэрхэн хамтрах, хэрхэн сургалт зохион байгуулж болохыг ярилцаж, үндэсний болон салбар байгууллагуудад хамтарсан сургалт явуулж байх саналыг хүргүүллээ. JCI Герман байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч Сенатор Марлен Веннер JCI Монгол Академийн туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
2. JCI Монгол байгууллага болон Салбар байгууллагуудын зарим онцлог төслүүдийг танилцууллаа.
3. JCI Монгол байгууллагын малгай төсөл болох "Mentorship for RISE" төслийг танилцуулж JCI албан тушаалтнуудаас бүрдэх менторуудын нэгээр JCI Герман байгууллагын 2022 Үндэсний Ерөнхийлөгч Сенатор Марлен Веннер болсонд талархал илэрхийллээ.Мөн JCI Монгол байгууллагын 30 жилийн ойн арга хэмжээ болон ойн хүрээнд зохион байгуулагдах “International Golf Tournament” тэмцээнд албан ёсоор урьж, JCI Монгол байгууллагын хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
JCI Герман байгууллагын зүгээс 2022 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулсан бөгөөд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж хамтран ажиллахыг хүслээ.
"SHINE BRIGHT"
JCI Монгол байгууллага