**JCI МОНГОЛ - ** **JCI ТАЙВАНЬ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН УДИРДЛАГЫН БАГИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО **

JCI Монгол байгууллагын олон улсын уулзалтууд амжилттай үргэлжилсээр байна.

JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэнгийн санаачлагаар Sistership болон хамтын харилцаатай үндэсний байгууллагуудтай оны эхэнд хамтарсан удирдлагын багийн уулзалт хийдэг жишиг тогтоохын тулд JCI Тайвань байгууллагатай хамтарсан удирдлагын багийн анхны албан ёсны уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

**Уг уулзалтын хүрээнд:

**1. JCI Монгол Академийн түүх, бүтэц болон сургалтын санг танилцуулан JCI Тайвань байгууллагатай хэрхэн хамтрах, хэрхэн сургалт зохион байгуулж болохыг ярилцаж, үндэсний болон салбар байгууллагуудад хамтарсан сургалт явуулж байх саналыг хүргүүллээ.

2. JCI Монгол байгууллага болон Салбар байгууллагуудын зарим онцлог төслүүдийг танилцууллаа.

3. JCI Монгол байгууллагын малгай төсөл болох "Mentorship for RISE" төслийг танилцуулж JCI албан тушаалтнуудаас бүрдэх менторуудын нэгээр JCI Тайвань байгууллагын 2022 Үндэсний Ерөнхийлөгч Бэрри Хуанг болсонд талархал илэрхийллээ.

Мөн JCI Монгол байгууллагын 30 жилийн ойн арга хэмжээ болон ойн хүрээнд зохион байгуулагдах “International Golf Tournament” тэмцээнд албан ёсоор урьж, JCI Монгол байгууллагын хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

JCI Тайвань байгууллагын зүгээс 2022 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулсан бөгөөд хамтран дэмжиж ажиллахыг хүслээ.

"SHINE BRIGHT"

JCI Монгол байгууллага